Вакцин нь үнэ төлбөргүй, мөн аюулгүй бөгөөд NSW мужийн Дархлаажуулалтын Хуваарийн дагуу хугацаанд нь хийхэд хамгийн үр дүнтэй. Хүүхдийг бага насанд нь хамгийн сайн хамгаалах зорилготойгоор вакцин хийх хугацааг нарийн тооцоолсон байдаг.
Яагаад вакцин хийлгэх хэрэгтэй вэ?
Та хүүхдээ вакцинжуулалтад хамруулснаар:
- Аюултай өвчнөөс хамгаална.
- Орчин тойрныхноо хамгаална.
- Аюултай өвчнийг хянахад тусална.
- Хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдахад шаардлагатай.
- Гэр бүлийн тэтгэмж улсаас авах эрхийг бий болгодог.
Хэзээ вакцинаа хийлгэх вэ?
Таны хүүхэд дараах насанд вакцинжуулалтад хамрагдах ёстой.
- Төрөхдөө
- 6 долоо хоногтой
- 4 сартай
- 6 сартай
- 12 сартай
- 18 сартай
- 4 настайдаа.
NSW мужийн Дархлаажуулалтын Хуваарьтай танилцаж, хүүхдийнхээ дараагийн вакцин хийлгэх огноог мэдэж аваарай.
QR кодыг уншуулах эсвэл
health.nsw.gov.au/vaccinate хаягаар зочилно уу.
Та мэдэх үүнийг мэдэх үү?
NSW мужийн хүүхдүүдийн 94 гаруй хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна!
Битгий хойшлуул!
Хэрэв таны хүүхдийн хамраас нус гоожиж байгаа, эсвэл хөнгөн ханиад хүрсэн байсан ч ихэнх тохиолдолд вакцин хийлгэх боломжтой байдаг. Хүүхдээ хугацаанд нь вакцинжуулалтад хамруулахын тулд эмч, сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.
Вакцин хийлгэсний дараа
Вакцин нь аюулгүй боловч тариулсан хэсэгт хавдах, улайх зэрэг бага зэргийн гаж нөлөө үзүүлж болно. Хэрэв та санаа зовж байгаа бол эмч, сувилагчтайгаа ярилцаарай.
Хүүхдэд зориулсан томуугийн (ханиадны) эсрэг вакцин
Томуугийн вакциныг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй хийдэг. Энэ нь ханиад томуунаас хамгаалдаг тул жил бүр нэмэлт дархлаажуулалт хийх шаардлагатай байдаг. Уг вакцины талаар эмч, сувилагчаасаа асууж лавлаарай.
Хэд хэдэн вакциныг нэг дор тариулах
Хүүхдүүд нэг удаагийн ирэлтээр хэд хэдэн вакциныг аюулгүйгээр хийлгэх боломжтой ба, энэ нь олон удаа ирэх шаардлагагүйгээр дархлаажуулалтанд хамрагдаж болно гэсэн үг юм. Аль вакциныг нэг дор хамтад нь хийж болдог талаар эмч, сувилагчтайгаа ярилцана уу.
Дархлаажуулалтын бүртгэл хөтлөх
Хүүхэд цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол, сургуульд элсэхэд эдгээр дархлаажуулалтын бүртгэл танд хэрэгтэй болно. Та дараах байдлаар хүүхдийнхээ бүртгэлийг хүссэн үедээ харах боломжтой:
- Онлайн: my.gov.au руу орж өөрийн Мэдикер бүртгэлээр дамжуулан харах
- Апп: Мэдикер экспрэсс плас (Medicare Express Plus) гэсэн аппликэйшнийг ашиглан харах
- Утас: AIR Лавлах Шугамын 1800 653 809 дугаарт холбон олж мэдэх.
Хаана очиж вакцин хийлгэх вэ?
Дараах төвүүдэд биеэр очиж вакцинжуулалтад хамрагдах боломжтой:
- Өрхийн эмч нар
- Австралийн уугуул иргэдийн эмнэлгийн үйлчилгээний төвүүд
- Зарим орон нутгийн захиргаа
Зарим нийтийн эрүүл мэндийн төвүүд Үйлчилгээ хайж олоход тусламж хэрэгтэй байна уу? 1300 066 055 дугаараар орон нутгийн Public Health Unit (Нийтийн эрүүл мэндийн алба)-тай холбогдоно уу.